Mining Mongolia 2019

2019 оны 04-р сарын 10-12 хооронд Буянт-Ухаа цогцолборт зохион байгуулагдсан "Mining Mongolia 2019" экспод Лутгүн Интернэшнл ХХК нь амжилттай оролцож, экспоны үеэр ирсэн зочид харилцагч нартаа өөрсдийн нийлүүлдэг бараа материал сервис үйлчилгээний талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Тухайлбал: Оюу толгойн далд уурхайн төслийн Нам, Дунд болон Өндөр хүчдэлийн цахилгааны кабелийн төсөл болон бусад уул уурхай, хөнгөн, хүнд үйлдвэрийн цахилгааны багаж тоног төхөөрөмж зэрэг төрөл бүрийн дэвшилтэд шинэ гарсан загвар моделиудыг танилцуулсан. Мөн энэ удаагын  үзэсгэлэнгээр Германы WERA брэндийн гар багажуудыг танилцуулан, худалдаалсан билээ. WERA брэнд нь Автомотив, уул уурхайн салбарт чанараараа хүлээн зөвшөөрөгдсөн, хамгийн өргөн хэрэглэгддэг цогц гар багаж юм.